Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Ахмад настны эрх ба нийгмийн хамгааллын бодлого

Илтгэсэн хурлын нэр: "Геронтологи, гериатрийн салбарын өнөө ба ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал

Илтгэгч:  Н.Оюут-Эрдэнэ

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2015-08-21

Илтгэлийн хураангуй:

Насжилтын үйл явцын улмаас ахмад настны тоо хэмжээ дэлхий нийтээрээ хурдацтай өсч байгаа өнөө үед олон улс орнууд ахмад настай хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Монгол улсын засгийн газраас 2002 онд НҮБ-аас баталсан Насжилтын асуудлаарх Мадридийн үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг олон улсын тунхаглал, стратегийг хэрэгжүүлэх талаар анхаарч бодлого хөтөлбөртөө тусгасаар иржээ. Монголын ахмад настнуудад чиглэсэн бодлого хөтөлбөрүүдэд тухайлбал Мянганы хөгжлийн зорилтууд, Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, Гэр бүлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдэд ахмад настны хэрэгцээг хэрхэн хангаж, тэдний эрхийг хэрхэн баталгаажуулж, хөгжлийн бодлого хөтөлбөрт холбогдох бодлого, заалтуудыг тусгасан бэ гэдэгт дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2011 оны илтгэлд ахмад настны эрхийн талаар олон улсын хэмжээнд анхаарах шаардлагатай 4 үндсэн асуудлуудыг хөндөж тавьсан. Эдгээр нь ялгаварлан гадуурхалт, ядуурал, хүчирхийлэл, дарамт, болон тусгай хэрэгцээт үйлчилгээний хомсдол гэсэн асуудлууд байна. Хүний эрхийн илтгэлд дурдсан дээрх асуудлуудыг шийдвэрлэх бодлого, эрх зүйн зохицуулалт ямар нөхцөлд байгааг тодорхойлох нь ахмад настны нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулах нэг үндэслэл болох билээ.       

 Зорилго

Ахмад настны эрхийг нийгмийн хамгааллын бодлого хөтөлбөрүүдээр хэрхэн хангаж байгааг тодорхойлох зорилгоор хүний эрхийн үзэл баримтлалын үүднээс Монгол улсын засгийн газраас баталж хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийлээ. 

Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ

Түлхүүр үг: #ахмад настан

Хавсаргасан файл:

oyuterdene_abstract2015.docx;


Илтгэл нэмсэн: Н.Оюут-Эрдэнэ