Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Шинэ оюутан

Удирдагч: Энхтайвны Корпусын сайн дурын ажилтан, гадаад хэлний багш Брайс Лүү

Хэрэгжүүлэгч баг: Гадаад хэлний тэнхимийн багш Г. Энхтуяа,Боловсрол судлалын тэнхимийн багш М. Чимгээ, Г. Дэлгэрмаа, Б. Наранцэцэг,Ерөнхий эрдмийн тэнхимийн багш З. Туяа,Монгол хэл-Уран зохиолын тэнхимийн багш С. Нэргүйцэцэг, П. Алтанзул,ММЗ тэнхимийн багш Б.Саранцацралт

Захиалагч: МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль

Санхүүжилтийн нийт хэмжээ: 503200

Гүйцэтгэсэн огноо: 2012-08-30

Товч тайлбар:

*      Жил бүр Архангай аймаг дахь Багшийн сургуульд зүүн ба баруун бүсийн аймгууд, Архангай аймгаас нийтдээ 300-400 орчим оюутан элсэн орж суралцдаг. Эдгээр оюутнуудын дийлэнх нь их дээд сургуулийн түвшинд  суралцахад хангалттай бэлтгэгдээгүй, дадлага туршлагаар дутмаг байдаг нь харагдаж байдаг билээ. Мөн ихэнх оюутнууд нь гэр орон эцэг эхээсээ хол, эхний жил ихэвчлэн сургуулийн дотуур байранд, дараагийн жилүүдэд гадуур хувийн байр, гэр түрээслэж амьдардаг бөгөөд олон оюутан бие даан амьдрах, өөрөө өөртөө анхаарал халамж тавих, нийгэмд биеэ авч явах ёс зүй, бусадтай харилцах, хамтран ажиллаж, амьдрах тал дээр туршлагагүй байдаг. Иймээс МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль нь тус сургуульд шинээр элсэн орж байгаа оюутан сурагчдад их дээд сургуульд шилжин сурах чадвар, эцэг эх гэр орноосоо хол бие даан амьдрах, үе тэнгийн оюутан сурагчтай хамтран ажиллаж амьдрах чадвар олж авахад туслах зорилготойгоор "Шинэ оюутан" төслийг 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжүүлж байгаа билээ.

Хавсаргасан файл: