Нэвтрэх хэсэг Нэвтрэх
ОЙ, ОЙТ ХЭЭРИЙН БҮСЛҮҮРИЙН АШИГЛАЛТАНД ӨРТӨМТГИЙ АШИГТ УРГАМЛЫН ТАРХАЦ-НӨӨЦИЙГ ТОГТООХ

Удирдагч: Г.Пунсалпаамуу

Хэрэгжүүлэгч баг: [Г.Пунсалпаамуу:04.DIR040],[Т.Мөнхзул:04.BGB060]

Захиалагч: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам

Санхүүжилтийн нийт хэмжээ: 19971

Гүйцэтгэсэн огноо: 2011-07-21

Товч тайлбар:

Захиалагчийн хүсэлтээр тодорхой удирдамж гарган Монгол орны ургамал-газарзүйн Хэнтий, Монгол Дагуур, Хангай, Хөвсгөл, Их нууруудын хотгорын тойргуудын ой, ойт хээрийн бүсийн тодорхой газар нутгаар /2011 оны 7-8 сард Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Увс, Завхан, Архангай аймгийн зарим сумдын нутгуудад дараах 5 маршрутаар / судалгаа явуулж 300 гаруй хавтас ургамлын цуглуулга хийснийг боловсруулж 35 овогт хамаарах 55 төрлийн 150 зүйлийн ургамал байгааг бүртгэсний дотор ашиглалтанд өртөмхий ашигт 16 овгийн 27 төрлийн 28 зүйл ургамлыг судлалаа.