Удирдагч: КМТС-ийн ИДТ-ийн багш Г.Уртнасан
Хэрэгжүүлэгч баг: [Л.Мөнхтуяа:09.DID010],[Б.Золзаяа:09.DID030],[Б.Бадамсүрэн:09.DID040],[С.Эрхбаяр:09.DID050],[Т.Ганбаатар:06.DME020],[Ц.Гэрэлтуяа:09.DID070]
Захиалагч: МУБИС-ийн КМТС-ийн ИДТ
Санхүүжилтийн нийт хэмжээ: 2800000
Гүйцэтгэсэн огноо: 2014-01-23
Товч тайлбар:
Төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага: ЕБС-ийн багш нар сургалтын программ хангамж ашиглан хичээлийн цахим материал боловсруулах туршлага, мэдлэг, чадвар дутмаг байдаг. Яг тийм төрлийн гарын авлага, зөвлөмж одоогоор ховор байна. Иймд сургалтын цахим материал боловсруулах программ хангамжийг ашиглан хичээлийн цахим материал боловсруулах аргачлал бүхий мэргэжлийн багш нарын боловсруулсан гарын авлага, зөвлөмж чухал хэрэгцээтэй байна. Төслийн дэвшилтэт тал, ач холбогдол: Мэдээлэл зүй, Математик болон бусад мэргэжлийн багш нар сургалт, судалгаандаа ашиглах боломжтой. Төслөөс гарах бүтээгдэхүүн: 2 ширхэг гарын авлага тус бүр 13 х.х, А4 хэмжээтэй. Төслийн зорилго: ЕБС-ийн багш нарын МХТ-ийг ашиглах мэдлэг, чадварыг сайжруулах, хичээлээ бэлтгэх ажлыг чанаржуулах. Төслийн зорилт: 1. ЕБС-ийн багш нарт хэрэглэгдэх программ хангамжуудыг судлах 2. “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй-1” гарын авлагыг бичих 3. “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй-2” гарын авлагыг бичих 4. Эксперт хийлгүүлэх, бүтээгдэхүүн болгон хэвлүүлэх 5. Сургалт семинар хийх, хэрэглэгчийн гарт хүргэх 6. Хэрэглэгчидтэй холбоотой ажиллан судалж, сайжруулж боловсронгуй болгох