Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монголын 9 настай хүүхдийн унших, бичих, ярих, сонсох чадварын судалгаа

Удирдагч: Г.Бямбацэрэн

Хэрэгжүүлэгч баг: [Г.Бямбацэрэн:10.DHS010],[Ц.Наранцэцэг:10.DHS040],[Ц.Нарангэрэл:10.DHS140]

Захиалагч: Өөрсдийн санаачилга

Санхүүжилтийн нийт хэмжээ: 4700000

Гүйцэтгэсэн огноо: 2013-05-31

Товч тайлбар:

Уг төслийг Багшийн сургуулийн ХНУТ-ийн эрхлэгч Г.Бямбацэрэнгийн удирдлагаар ХНУТ-ийн багш нар баг болон хийж байгаа бөгөөд төслийн судалгааны явц, үр дүнгээрээ эрдэм шинжилгээний өгүүлэл бичин Олон улсын хуралд илтгэн түгээж байна. 

ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжиж, 6 настай хүүхдийг сургах болсонтой холбогдуулан тэдний унших, бичих, сонсох чадвар ямар төвшинд байна вэ?, унших, бичих, сонсох чадварыг нэмэгдүүлэх ямар арга зам байж болох вэ?, сурагчдад ямар бэрхшээл байна вэ?, унших, бичих, сонсох чадварт нөлөөлж буй хүчин зүйл юу вэ? унших, бичих, сонсох чадварыг илрүүлэх арга зүйг хэрхэн боловсруулах вэ? бүтээлчээр унших чадвар ямар төвшинд байна вэ?  зэрэг олон асуултад хариулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Дээрх асуултуудад хариу өгч сонсох, унших, бичих чадварыг хөгжүүлэх арга зүйг боловсруулан түгээн дэлгэрүүлэх нь энэхүү судалгааны гол зорилго болно. 

Хавсаргасан файл: