Нэвтрэх хэсэг Нэвтрэх
‘’Монгол орны спор тоосны судалгаа’’

Удирдагч: Г.Пунсалпаамуу

Хэрэгжүүлэгч баг: [Г.Пунсалпаамуу:04.DIR040],[Т.Мөнхзул:04.BGB060]

Захиалагч: БШУЯ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 33854000

Гүйцэтгэсэн огноо: 2013-08-12

Товч тайлбар:

Хээрийн судлагааг тайга, ойт хээр, хээр, цөлөрхөг хээрийн бүс, Хэнтийн тойрогт багтах Хэнтий аймгийн Норовлин, Монгол Дагуурын уулын ойт хээрийн тойрогт багтах Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн сум, Хангайн уулын ойт хээрийн тойрогт багтах Архангайн Жаргалант, Өвөрхангайн Хархорин сум, Дундад Халхын хээрийн тойрогт багтах Сүхбаатар аймгийн Түмэнцогт Өвөрхангайн Хархорин сум, Дорнот монголын хээрт багтах Дорнод аймгийн Матад сум, Дорноговийн цөлөрхөг хээрт багтах Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум болон  явах зам дагууд  нийтдээ 300 гаруй хуудас ургамлын цуглуулга хийсэн. Эдгээр цуглуулсан ургамлыг холбогдох ном бүтээл ашиглан нарийвчлан тодорхойлж, Монгол орны ойн 150 орчим зүйл ургамлын гербари бэлтгэж судалгааны санг баяжуулсны дотор  унаган Allium nerinifolium (Herb.)Baker., Adonis mongolica Simonovicz., завсрын унаган Asparagus gobicus Ivanova ex.Grub., Thermopsis dahurica Czefr., Caragana microphylla (Pall.) Lam., Oxytropis filiformis DC., реликт  Haplophyllum dahuricum L., Ulmus pumila L., Allium victorialis L. зэрэг ургамлууд байна. Судалгааны явцад Сонгинын /Alliaceae J.G.Agardh./ овгийн Allium L. төрлийн 14 зүйл, Сарааны (Liliaceae Juss.) овгийн ургамлын 9 зүйл, Тарнын (Polygonaceae Juss.) овогт хамаарах 5 төрлийн 16 зүйл, Биелэгтний (Poaceae Barnhart.) овогт хамаарах 33 зүйл, Холтсон цэцэгийн (Ranunculaceae Juss.) овогт хамаарах 24 зүйл ургамал, нийт 120-130 зүйл ургамлын спор, тоосны хэлбэрзүйг илрүүлэн тоосны хэлбэрзүйг, экватор, экзин, тоосны мөхлөгийн хэлбэр, хэмжээ, гадаргуун хээг харгалзан тоосны бичиглэл хийж эталон бэлдмэлийн сантай болов.
Монголын зах зээл дээр худалдаалагдаж буй гадаад, дотоодын 6-7 зөгийн балан дахь тоосны агууламжаар түүний гарал үүсэл, чанарыг тогтоох, экологийн үнэлгээг өглөө.