Нэвтрэх хэсэг Нэвтрэх
"ЕБС-ийн биологи-I хичээлд хэрэглэх үзүүлэн таниулах материал" төсөл

Удирдагч: Э.Ганболд доктор (Sc.D) проф., э/ш тэргүүлэх ажилтан, багш, ургамал судлаач, төслийн удирдагч

Хэрэгжүүлэгч баг: [Ц.Пагмасүрэн:M.MS05]

Захиалагч: БСШУЯ

Санхүүжилтийн нийт хэмжээ: 26676200

Гүйцэтгэсэн огноо: 2014-01-05

Товч тайлбар:

биологийн хичээлийн 7-р ангийн Ургамал судлалын үзүүлэн, таниулах материал боловсруулан турших, нийлүүлэх 

Үндэслэл, шаардлага. Ургамал судлал  нь ургамлын амьдрал ба бүтэц, хөгжил, янз бүрийн хэлбэр, хэмжээ, түүний тархалт, байршилтыг судлах, танин мэдэх зэрэг нь ургамлын шинжлэх ухаан билээ. Сурагчид ургамал судлалын хичээлийг заалгаснаар ургамлын амьдралын хуулиудыг танин мэднэ. Мөн сурагч бүхэн ургамал нэг бүрийн гадаад, дотоод бүтцийг нарийвчлан танин мэдсэнээр ургамлан баялгийг ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх мэдлэг чадварыг эзэмшин, байгаль хамгаалах хуулийг биелүүлэгчид байх болно.

Зорилго,зорилт. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ургамал судлалын хичээлийн үзүүлэн болон биет материалыг ашигласнаар  сурагчидад хичээлийг ойлгуулоход тус дөхөм болох төдийгүй, сурагч өөрийн оронд ургаж буй  ургамлыг эс, эд, эрхний түвшинд таньж мэдэх, багшийн тайбарласан хичээлийг сонсохоос гадна өөрийн гараар   дадлагын хичээл хийлгэж,  мэдрүүлж сургахыг зорьсон  юм.


Хавсаргасан файл: