Удирдагч: Отгонбаяр
Хэрэгжүүлэгч баг: “Эх хэлний эзэд” төслийн баг,Ц. Наранцэцэг
Захиалагч: Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Санхүүжилтийн нийт хэмжээ: 2900000
Гүйцэтгэсэн огноо: 2013-04-01
Товч тайлбар:
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Боловсрол суваг” телевиз,
МУБИС хамтран “Эх хэлний эзэд” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн
зорилго нь хүүхэд бүр багаасаа эх хэлээрээ зөв ярьж, уншиж, бичиж,
ухаарч сурснаар монгол сэтгэлгээ төлөвшиж, эх хэлний дархлаа буй болж
цаашид бусад хэл болон аливаа зүйлийг зөв ухаарч сурахын үндэс болохыг
телевиз үзэгчид, эцэг эхчүүд болон шийдвэр гаргагчдад ойлгуулан
сурталчлах, мөн 4-11 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сургалтын
стандартад нь тохирсон эх хэлний мэдлэгийг хүүхдэд шинэлэг, сонирхолтой
арга барилаар, хүртээмжтэйгээр таниулах юм байна.
“Эх хэлний
эзэд” төсөл 2013 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 2014 оны 06 сарын 01
хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхэд бүрийн сонирхолыг татахуйц шинэ баатар
бий болгож, хүүхэд багачуудын шимтэн үзэх дуртай Бонго, Мишээл, Можух
нараар дамжуулаад,академик сургалтаас татгалзан шинэлэг хийц,
хэлбэртэйгээр нэвтрүүлгүүдээ бэлтгэхээр төлөвлөжээ. Төслийн хугацаанд
цэцэрлэгийн дунд, ахлах анги болон, сургуулийн бага ангийн хүүхдүүдэд
зориулсан алсын зайн сургалт хэрэгжүүлэхээс гадна, хүүхдийн хэл ярианы
хөгжил, нийгэмшихүйн хөгжилд чухал ач холбогдолтой хүүхдийн дуу, үлгэр,
шүлэг, найраглал зэргийг шинээр бэлтгэхээс гадна хуучны бүтээлүүдийг
шинэчлэн найруулан хүргэх юм байна.
“Алсын зайн сургалт”-ын
агуулга боловсруулах ажлыг МУБИС-ийн Багшийн сургууль, МУБИС-ийн
Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Нийслэлийн боловсролын газар,
ерөнхий боловсролын сургуулийн багш нар хамтран боловсруулж байгаа юм
байна.
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг ардын
зүйр үгийг санаж, хэлд орох цагаас нь эхлэн үр хүүхдийнхээ хэл ярианы
соёлд гойд анхаарч, гэр орондоо болон цэцэрлэг, сургууль ер хаана боловч
энэ талаар санаа тавьж анхаарч байх нь зүйтэй юм.
Хавсаргасан файл: