Удирдагч: Д.Бямбажав, Ч.Алтангэрэл
Хэрэгжүүлэгч баг: [Э.Гэрэлт-Од:05.PSS080],[Н.Мягмарцоож:05.PSS040]
Захиалагч: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Санхүүжилтийн нийт хэмжээ: 5
Гүйцэтгэсэн огноо: 2013-12-27
Товч тайлбар:
Монгол улс нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжлийн
гараан дээр буй энэ үед үндэсний эдийн засгийн хөгжлийг хүний эрхийн зарчимд
нийцүүлэх, төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний эрхийг
хүндэтгэн сахидаг хандлага, үйл ажиллагааны хэм хэмжээг төлөвшүүлэх нь хүний
эрхийн байгууллагуудын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох учиртай. Энэ ч
утгаар Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс нь төр ба бизнесийн үйл ажиллагаа
хүнд ээлтэй байх, хүний эрхэд суурилсан эдийн засгийн хөгжлийг онцолсон байдаг.
Үндэсний эдийн засгийн хөгжилтэй уялдан үүсэн гарч буй хүний эрхэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл, үр дагаврууд их бий. Төр ба иргэний нийгмийн цөөнгүй байгууллагууд эдгээрт чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулж байна. Гэвч ихэнх байгууллагуудын хувьд хүний эрхэд нөлөөлсөн буюу нөлөөлөх байдлын тухайд хяналт тавих, хамгаалах, өмгөөлөх үйл ажиллагааг явуулахдаа цаг үеийн шаардлагаар, өөр өөр арга барил, арга зүйн удирдамжид тулгуурладаг. Цаашид үүнийг сайжруулж нийтлэг ашиглагдах арга зүйн удирдамж, хэрэгслийг бий болгох шаардлагатай байна.