Удирдагч: М.Одмандах
Хэрэгжүүлэгч баг: Дорнод дээд сургуулийн багш, магистр Б.Доржпүрэв
Захиалагч: БШУЯ, Шинжлэх ухаан технологийн сан
Санхүүжилтийн нийт хэмжээ: 10000000
Гүйцэтгэсэн огноо: 2014-01-01
Товч тайлбар:
Докторын дараах инновацийн "Дорнод монголын бичээсийн судалгаа" төсөл нь 2012-2014 он хүртэл хугацаанд Дорнод аймгийн нутаг дахь эртний бичиг соёлын судалгаа хийж, бичээсийн тодорхойлолт гаргах, шинээр бичиг соёлын ул мөрийг шинжлэх, илрүүлэх ажлыг хийсэн бөгөөд үүний үр дүнд Халхгол сумын төв Сүмбэр багт байрлах монгол бичгийн дурсгал, гэрэлт хөшөөг судалж, түүхэн үндэсийг нь тодруулж, тусгай өгүүлэл хэвлүүлж олны хүртээл болгосон. Мөн тус ажлын хүрээнд Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран "Чингис хааны түүхэнд холбогдох Халхгол орчмын газар нутгийн судалгааны зарим асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Халхгол суманд 2012 оны 8-р сарын 13-16-нд амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр найман хөлөл бүхий хөшөө чулууг Халхгол сумын Буйр нуурын зүүн урд тал Гангын нуруу гэдэг газраас олж, түүнийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж, аймгийн үл хөдлөх соёлын дурсгалд бүртгүүлж, Дорнод аймгийн Музейд татан авчруулж, хамгаалалтанд авч, судлан шинжлэх ажил үргэлжилж байна. Энэ нь анх удаагаа монголоос найман хөлөлийг чулуун дээр дөрвөн талд нь товойлгон сийлсэн, ховор нандин дурсгалын нэг юм.
Дорнод аймгийн бүх сумдаар явж, шинээр болон хуучин дурсгалуудыг олж илрүүлэх, шинээр тодорхойлж, судлах ажлыг хийсэн бөгөөд Булган, Матад сумдын нутагт байх монгол бичиг болон төвд бичигт дурсгалуудыг судалж, судалгааны өгүүлэл бичиж, хэвлүүлж байна. Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудын талаарх судалгааг үргэлжлүүлж, зарим газар нутгийн талаарх шинэ саналыг дэвшүүлсэн "Ураг цөл үү, орог зол уу" гэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, "Бичигт цагаан чулууны эрэлд" эрдэм шинжилгээний тайлан өгүүлэл зэргийг бичиж олны хүртээл болгосны дээр "Дорнод монголын бичээсийн судалгаа" төслийн үр дүнг танилцуулсан "Ураг цөл үү, орог зол уу" гэсэн сэдэвтэй их семинарыг Дорнод дээд сургууль дээр зохион байгуулж, багш оюутнууд, орон нутгийн эрдэмтэн мэргэд, судлаачдад таниулж, судалгааны ажлын үр дүнг тайлагнасан болно.

Хавсаргасан файл: