Нэвтрэх хэсэг Нэвтрэх
汉语教师教材培训

Удирдагч: Г.Цогзолмаа, 张代生

Хэрэгжүүлэгч баг: 张代生

Захиалагч: МУБИС-ГХС

Санхүүжилтийн нийт хэмжээ: 4000

Гүйцэтгэсэн огноо: 2012-11-09

Товч тайлбар:

МУБИС-ийн Күнзийн хичээлийн танхимаас 2012 оны 11сарын 9-10 ны өдрүүдэд хятад хэлний багш нарын сургалт зохион явууллаа. Сургалтыг нээж МУБИС-ийн захирал, академич Б.Жадамбаа үг хэлсэн байна. Энэ удаагийн сургалтад  МУБИС, МУБИС-ийн харъяа УБИС, МУИС-ийн харъяа Эрдэнэт салбар сургууль, МҮДС, Отгонтэнгэр дээд сургууль, Түгээмэл дээд сургууль, Дорнод дээд сургууль зэрэг их дээд сургууль, Мон-Гени Орчлон, Ертөнц, Үй цай , Тольт дунд сургууль болон ESH хэлний төв, Монголын хүүхдийн ордны хятад хэлний багш нийт 40 гаруй багш оролцож сертификат гардан авлаа.

Уг сургалтаар “Тулхтай монгол багш” хэлэлцүүлэг, хятад  хэлний сургалтын шинэ технологи , зайны сургалт, электрон хичээл бэлдэх , их , дээд , бага , дунд сургуулийн  сурах бичгийг хэрэглэх арга зэрэг асуудлаар МУБИС-ийн Күнзийн хичээлийн танхимын эрхлэгч Жан Дай Шэнь , ГХС-ийн захирал доктор Г.Цогзолмаа, БНХАУ-ын Засгийн газраас уригдан ирсэн мэргэжилтэн Лүй Гүй Э , Шэнь Минь, Яао Сүэн нарын 5 багш илтгэлээ тавьж, хамтарсан хэлэлцүүлэг явууллаа.
    “Күнзийн хичээлийн танхим”-ын уг сургалтад хамрагдсан багш нараас 18 багш 11сарын 10-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Фүжэнь мужийн Сиамэн хотноо болох “Сурах бичиг” – ийн семинарт БНХАУ-ын Күнзийн төвийн зардлаар сураад ирэх юм байна.

Хавсаргасан файл: