Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Сургалтад "Flipped Class"-ийн аргыг хэрэглэх нь

Хэвлэлийн нэр: Математик Байгалийн Ухааны Дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам

Зохиогч:  Д.Оюунчимэг

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-02-15

Хуудас дугаар: 15

Өгүүллийн хураангуй:

Магадлалын онол, математик статистик хичээлээр оюутнуудын мэдлэг эзэмшилт, тогтоолт, хичээлийн үр дүнг сайжруулах зорилгоор математик боловсролын өдрийн ангийн магиструудад хичээлийн англи товч тэмдэглэлийг урьдчилан өгч, хичээл дээр тэрхүү материал дээрээ ярилцах, бодлого дасгал ажиллах хэлбэрээр туршилтын хичээл явуулж, үр дүнг нь судаллаа. Судалгааны дүнгээс хичээлийг ийм хэлбэрээр явуулснаар оюутнуудын идэвхитэй бүтээлч үйл ажиллагааг хангаж чадахаас гадна богино хугацаанд их мэдээллийг өгч, тухайн хичээлийн болон англи хэлний мэдлэгийг сайжруулж чадаж байгаа нь харагдсан.

Хичээлийн үр дүн, оюутнуудын мэдлэг эзэмшилтийг үнэлэхдээ хичээл эхлэхээс өмнө болон хичээлийн төгсгөлд ижил сорил тестээр шалгасан нь оюутнуудын ойлгоц, ахиц дэвшлийг үнэлэхээс гадна хичээлийн үр дүн өгөөжийг сайжруулах боломжийг олгож байна.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #лекцийн хичээл #Flipped class #сорилын арга

Хавсаргасан файл:

Hurliiniltgel.pdf;


Өгүүлэл нэмсэн: Д.Оюунчимэг