Харилцаа холбоонд суурилсан нийгмийн ажлын практик ба түүний хүн төвт хандлагатай нийцэж буй байдал: Зарчимт ба туршлагад суурилсан хандлагыг харьцуулах нь /Relationship-Based Social Work and Its Compatibility with the Person-Centred Approach: Principled versus Instrumental Perspectives/
Хэвлэлийн нэр: *Correspondence to David Murphy, School of Education, Jubilee Campus, University of Nottingham, Nottingham, NG8 1BB, UK. E-mail: david.murphy@nottingham.ac.uk
Зохиогч:  Т.Цэндсүрэн
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-01-01
Хуудас дугаар: 13
Өгүүллийн хураангуй: Хураангуй Сүүлийн
жилүүдэд нийгмийн ажлын салбарт харилцаанд суурилсан практик, арга зүйг
сонирхох хандлага дахин эрчимжиж байна.
Энэ өгүүлэлд харилцаанд суурилсан практикийг хүн төвт хандлагын үүднээс
эргэцүүлж, орчин үеийн нийгмийн ажилд ямар ач холбогдолтой талаар дүгнэн
хэлэлцэнэ. Хүн төвт хандлага нь мета түвшний онолын суурьтай байдаг учраас
орчин үеийн нийгмийн ажлын практикт
хэрэглэхэд төдийлөн тохирмжтой биш нь тогтоогдсон. Нэгт, хүн төвт
хандлагын онолын ба философийн үндэслэлийг танилцуулж, орчин үеийн нийгмийн
ажилтнуудын чадвар чадамжид хүн төвт хандлагыг баримтлахад учирч буй
бэрхшээлийн талаар танилцуулна. Дараа нь харилцаанд суурилсан практикийн дахин
сэргэлтийг нийгмийн ажлын практик дахь эрсдлийн удирдлага, байгууллагын
ажилтнуудын ба үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах тухай асуудалтай
холбогдуулан авч үзнэ. Үүний дараа хүн төвт хандлагад тулгуурласан харилцаанд
суурилсан хандлага нь үйлчлүүлэгчийн өөрөө өөрийгөө тодорхойлох чадвар
чадамжийг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэсэн баримтлалыг шүүмжлэн эргэцүүлнэ.
Бидний үзэж байгаагаар хүн төвт хандлага нь зарчимч хэдий ч тодорхой чиглэл
үгүй практикаар тодорхойлогдож байдаг. Ийм учраас хүн төвт, харилцаанд
суурилсан хандлага нь орчин үеийн нийгмийн ажлын практикт төдийлөн тохиромжтой
бус гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг: #шууд бус #хүн төвт хандлага #бодит хандлага #нийгмийн ажил