Сургалтанд конструктивизмын үзэл санааг тусгах нь
Илтгэсэн хурлын нэр: ФДТ онол арга зүйн их семинар
Илтгэгч:  Б.Батзаяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-03-19
Илтгэлийн хураангуй: “Конструктивизм”
хэмээх нэр томъёо нь тов тодорхой зааглагдсан утгын хил хязгааргүй бөгөөд ямар
нэгэн зохиогч бүхий үзэл баримтлал биш юм. Конструктивизм гэдэг нь когнитив
болон хүмүүнлэг үзлийн аль аль шинжийг хадгалсан, хүмүүс хэрхэн сурдгийг ажиглаж,
шинжлэх ухаанчаар түүнийг судлахад тулгуурлсан бүлэг онол юм
Шинжлэх
ухаан, соёл болон урлаг зэрэг өргөн хүрээнд олон янзын утгатайгаа хэрэглэгддэг
боловч ерөнхий санаа нь үйл
ажиллагаанд зайлшгүй шаардлагатай функционоль зорилтуудад үндэслэсэн санаалаг болон материаллаг зохиомж
бүтэцүүдийг бүтээгч-субъект
бүтээн байгуулах үйл явц юм. /В.Ф.Петренко/ гэжээ. Конструктив хэмээн нэр томъёоны хэрэглээ сүүлийн үед эрчимтэй өсөж байгааг олон судалгаанаас харж болно.Уг онолын
гол судлагдахуун бол мэдлэг, түүний мөн чанар, мэдлэгт хүрэх арга замын тухай
асуудал байдаг. Мэдлэг бол бодит
байдлын (ертөнцийн) энгийн нэгэн тусгал (хуулбар) биш бөгөөд субъектээс нөгөөд дамждаггүй харин
субъектийн идэвхитэй үл ажиллагаагаа өөрөөр нь бүтээгдэнэ.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #танин мэдэхүй #Сургалт #мэдлэг #Конструктивизм