"Залуу багш нарын ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлэх боломж"
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн олон улсын ЭШХ
Илтгэгч:  Т.Чанцалдулам
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-04-20
Илтгэлийн хураангуй:
Багш өөрийгөө хөгжүүлэхийн тулд мэргэжлийн үйл ажиллагааныхаа явцад юуг,
хэзээ, хаана, хэрхэн, өөрчлөн шинэчлэх вэ? гэдгээ нарийвчлан судалж, оновчтой
шийдлийг сонгон бүтээлчээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Багшийн хөгжил нь мэргэжлийн хувьд өөрийнхөө болон бусдын үйл ажиллагаанаас
сурч туршлагажих, хамтран ажиллах зэрэг насан туршийн үйл явц байдаг. Сурахуйн аль нэг тохиромжтой онол баримтлалыг баримжаалан гадаад орчны
таатай дэмжлэгт тулгуурлан өөрийгөө үнэлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж багш
бүхэнд байдаг. Багш нар ажлын байран дээрээ сургалт семинарт хамрагдах, ном
зохиол судлах, бусадтай хамтран ажиллах, оюутнуудтай хамт ажиллах зэргээр
өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Иймээс
залуу багш нарын ажлын байран дээрээ өөрийгөө хэрхэн хөгжүүлж буй
байдлыг судлахыг зорьсон юм.