“Монгол оюутнуудын япон хэлний дүрмийг сурах үйл явц”
Илтгэсэн хурлын нэр: ХААИС-ийн Гадаад хэлний сургууль “Гадаад хэлний заах арга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Н.Баярмаа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-04-28
Илтгэлийн хураангуй: Япон хэлний үйл үгийн хувилал нь “kakanai, kakimasu, kaku, kakeba, kakou” зэрэг үгийн төгсгөлийн эгшиг гийгүүлэгч хувирахаас гадна “kaita, yonda, utta” зэрэг авиа сэлгэдэг зэрэг нь япон хэл суралцагчдад хэцүү байдаг(白井 2003:802). Япон хэл суралцагчид ийнхүү үйл үгийг хэрхэн хувилгадаг тухай тодорхой заалгадаг(explicit instruction) учраас энэхүү дүрмийн мэдлэгтээ тулгуурлан хувилгахаас гадна хувилгасан хэлбэрээр нь нэгэн цогц болгон тогтоож хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл үйл үгийг дүрмийн дагуу хувилгах арга ба тухайн хувилгасан хэлбэрээр нь хэрэглэх аргын аль алиныг хэрэглэдэг болох нь тодорхой болжээ (森山2001;菅谷2010). Гэвч энэхүү судалгаанууд нь (森山2001; 菅谷2010) нь тестийн аргыг ашигласан учраас судалгааны объект нь үйл үгийг хувилгахдаа дүрмээ бодох цаг хангалттай байх бөгөөд хувилгасан үгээ хянаж засах боломж ч бүрдэнэ гэж таамаглаж байна. Үүнээс үүдээд би энэхүү судалгааныхаа ажилд үйл үгийн хувиллын тухай тодорхой мэдлэгтэй (explicit knowledge) монгол оюутнууд үйл үгийн энэхүү хувиллын тухай мэдлэгийг хэрхэн эзэмшдэг, ямар түвшинд хүрэхэд анх удаа харж байгаа үг байсан ч зөв хувилгаж чаддаг болох тухай судаллаа.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #explicit knowledge #япон хэлний үйл үг #item learning #үйл үгийн хувилал #explicit instructionХавсаргасан файл:
bayarmaa_n@hotmail.com