Багш мэргэжлийг сонгож байгаа сэдлийг суралцах чадвартай холбож судалсан дүнгээс
Илтгэсэн хурлын нэр: Хүмүүнлэгийн ухааны сургалтын аргà зүйн асуудал эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Э.Нарантунгалаг
Хамтран илтгэгч: БСС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) дэд профессор Д. Эрдэнэчулуун
Илтгэсэн огноо: 2014-04-16
Илтгэлийн хураангуй: Багш бэлтгэдэг сургуульд элсэн орсон оюутнуудын мэргэжил сонголтын сэдлийн чиг хандлага болон суралцах чадвар буюу ерөнхий авьяасын түвшинг судалж дүн шинжилгээ хийсэн.
Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 58 % нь сонирхол, авьяас чадвар, нийгмийн ач холбогдол, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг харгалзан дотоод сэдэлдээ хөтлөгдөн багшийн мэргэжлийг сонгосон байна. 49 % нь суралцах чадварын хувьд дунд, дундаас доогуур түвшинд байгаа нь дээд сургуулийн хүрээнд сургалт арга зүйн шинэчлэл хэрэгжүүлэх, багш боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд бодит бэрхшээл учруулж байна гэж үзэж байна. Иймээс хүнээр хүн хийдэг хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд одоогийн элсэлтийн журмаа эргэн үзэж, ямар нэгэн шалгалт өгсөн онооны дарааллаар биш, харин багш болох сонирхол, авьяас, суралцах чадварыг баримжаалсан судалгаа оношилгоон дээр тулгуурлан сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоог бий болгох шаардлагатай байна.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: