Нэвтрэх хэсэг Нэвтрэх
"ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ НЬ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БОЛОХ НЬ"

Илтгэсэн хурлын нэр: "ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ-II " семинар

Илтгэгч:  Ш.Энхбүрэн

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2014-02-14

Илтгэлийн хураангуй:

...Нийгмийн хөгжлийн орчин цагийн үе шатанд хүн төрөлхтөний өмнө нийгмийн эко ухамсрыг бүрдүүлэх чухал асуудал тулгардаг.

Манай орны аж үйлдвэрийн сэргэн мандалт эхэлж буй нөхцөлд эдийн засгийн ямарваа нэг өөрчлөлтийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь экологийн асуудлын шийдвэрлэлт байх ёстой. Өнөөдрийн гол зорилго нь шинэ технологийн баазад суурилан хүрээлэн байгаа орчинд нэмэлт ачаалал өгөлгүйгээр байгалийг зөв ашиглах нөхцлийг бүрдүүлэн, шинэ экологийн бодлогыг бий болгох явдал юм. Энэ чиглэлд амжилттай ажиллаж өндөр үр дүнд хүрэхийн тулд экологийн соёлыг бүрдүүлэх үндэс болсон экологийн ухуулга,  хүмүүжил, боловсролыг иж бүрэн байдлаар авч үзэх нь нэн чухал...