Аялал жуулчлалын сургалтын хөтөлбөрийн агуулгын харьцаа, дүн шинжилгээ
Илтгэсэн хурлын нэр: Аялал жуулчлалын боловсролын эрэлт хэрэгцээ ба чанарын асуудал сэдэвт багш, судлаачдын зөвөлгөөн
Илтгэгч:  Ө.Амгалан
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2011-11-11
Илтгэлийн хураангуй: Аялал жуулчлалын салбар нь манай улсад албан ёсны байгууллагатай болж үүд хаалгаа нээснээс хойш хоёр ч системийн хөгжлийг дамжин 55 жилийн ойтойгоо золгож байна. Тэртээ 1954 онд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэй байгуулагдаж хязгаардлагдмал зах зээлд цөөн төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг ихэвчлэн групп аялагчдад санал болгож байсан цаг үе нэгэнт ард хоцоржээ. Манай улсын аялал жуулчлалын хөгжлийн үе шатыг сүүлийн жилүүдэд судлаачид хэд хэдэн янзаар тайлбарлаж байгаа ч тэдгээрт нийтлэг ажиглагдаж байгаа зарчим, орчин үеийн хөгжилд нийцсэн байдал зэргээс нь үзвэл 1990 оноос өмнөх болон хойшхи гэсэн 2 том үе илүү тод харагдаж байна. 1990 оноос өмнө хязгаарлагдмал зах зээлээс цөөн тооны гадаадын аялагч жуулчид, дотоодын аялагчдад хандсан групп аяллын зохион байгуулалттай, олон нийтийн аялал жуулчлал нийлээд эрчимтэй хөгжиж ирсэн байдаг. Тухайн үеийн гадаад зах зээлийн хандлага нь ерөнхий сонирхолын хэв шинжтэй, бүлэг хамт олон, группын зохион байгуулалттай, идэвхигүй аяллын төрөл (цөөн тооны анчин жуулчин тооцолгүйгээр) байсан бол дотоод зах зээлийн хандлага нь нэгдсэн цогц хэв шинжтэй (аяган аялах, спортын тэмцээн уралдаан, амралтын өдрийн идэвхитэй аялал, эмчилгээ сувилгаа, амралтын г.м), байгууллага, хамт олон, группын зохион байгуулалттайгаар төлөвлөгдөж байжээ. Дотоодын нэгдсэн зохион байгуулалттай аялал нь анх 1966 оноос эхтэй бөгөөд Боловсролын салбарт ажиллагсадыг хамруулсан “Миний төрсөн нутаг, Монголын сайхан орон” сэдэвт улсын хэмжээний аяллыг гурван ч удаа зохион байгуулж байжээ. Тэрхүү тойрон аяллыг удирдан зохион байгуулах ажилд оролцож, анхны телевизийн аяллын нэвтрүүлэгийг 1972 онд орон даяар цацах их үйлсэд ардын багш Ш. Шагдарын нэр холбоотой байдаг нь багш бидний бахархал болохын хамт багш хүн анхдагч байдаг үлгэр дууриал харагдаж байна.
Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: