Рубрикийн үнэлгээгээр оюутны мотивацийг хөгжүүлэх боломж
Илтгэсэн хурлын нэр: Сургалтын чанарыг сайжуулах нь
Илтгэгч:  Б. Наранчимэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2018-04-22
Илтгэлийн хураангуй: Оюутан
суралцагчдад тодорхой хугацаанд онол практикийн асуудлын олон хувилбарыг
хэлэлцэж, баг хамт олноороо багшийн удирдлагын дор явуулж, сурган хүмүүжүүлэх
бүтээлч арга хэрэгслийг хэрэглэж буй сургалтын зохион байгуулалтын хэлбэрийг
семинар хичээл гэж үздэг. Судлаачид, семинарын
хичээлийн үр дүнг сайжруулахад чиглэсэноюутны
хамтран суралцах, багаар ажиллах чадварыг сайжруулах, эх бичвэр дээр ажиллах
чадварыг сайжруулах, ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх, мэдлэг ба практик
хэрэглээг хослуулах, бие даасан ажлыг өрнүүлэх, бүтээлчээр сэтгэн бодох, хийж
бүтээх боломж бүрдүүлэх туршилт, судалгаа
хийж, үр дүнг түгээн дэлгэрүүлсээр байна. Гэвч, семинарын хичээлийн оролцоог
сайжруулах, хандах хандлагыг өөрчлөх, эерэг хандлага төлөвшүүлэх гэх мэт
бэрхшээлтэй, тулгамдсан асуудал байсаар байгаа бөгөөд оюутны мотивацийг дэмжих арга барилыг багш
нар хичээлийн үйл ажиллагаандаа оновчтой сонгож хэрэглэх нь чухал байна. Иймээс
сургалтын цагийн ихэнх хувийг семинарын хичээл эзэлдэг учир оюутны семинарын
хичээлийн оролцоог сайжруулах, хандах хандлагыг өөрчлөх, эерэг хандлага
төлөвшүүлэхийн тулд үйл явцын рубрикийн үнэлгээг боловсруулан, туршилт
судалгааг хийсэн юм.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #Семинар #рубрик #үр дүн #туршилт #ажиглалт #мотиваци