Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Үнэлэмжийн онолын үүсэл, төлөвшил

Илтгэсэн хурлын нэр: ФДТ-ийн философийн онол арга зүйн их семинарт

Илтгэгч:  Б.Өлзийсайхан

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2012-12-12

Илтгэлийн хураангуй: Философийн хамгийн залуу салбаруудын нэг болох “үнэлэмжийн онол” нь ердөө XIX зууны сүүлчээр л гарч ирсэн. Үнэлэмжийн онол ийм хожуу төрөн мэндэлсэн нь юугаар тайлбарлагддаг юм бэ? Гэвэл хэдийгээр сайн үйлс, гоо сайхан, эрхэмсэг байдал болоод соёлын бас бус иймэрхүү үзэгдлүүдийн тухай ойлголт, төсөөлөл нь хэдийнээ эртний философичдын эргэцүүллийн зүйл нь болчихсон байсан ч гэлээ эдгээр үзэгдлүүдийг тус тусад нь буюу салангидаар судалж шинжилдэг байсан, яагаад гэвэл тэдгээрийг нэг эх, эхлэлийн тодорхой илрэлүүд гэдгээр нь ойлгон ухамсарладаггүй байсан юм. Германы философич Рудольф Херман Лотцег (1817-1881) үнэлэмжийн тухай онолыг философийн бие даасан салбар болгох эхлэлийг тавигч гэж үзэх тал байдаг.




Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Б.Өлзийсайхан