Багц сургалтын явцад оюутны мэдлэгийг үнэлэхэд компьютерийн тест ашиглах нь
Илтгэсэн хурлын нэр: Физик-Арга зүйн тэнхим, Хими дидактик тэнхмийн хамтарсан ЭШХ
Илтгэгч:  Х.Батболд
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-03-11
Илтгэлийн хураангуй: Сургалтын үйл ажиллагааны явцад сургалтын үр дүн, чанарыг сайжруулах төдийгүй, мэдлэгийг үнэлэх асуудал чухал байр суурь эзэлдэг. Шинэ хичээлийг боловсруулахад сэдэв бүрийн заах арга зүй болон аргачлал, үнэлгээний схемийг бүхэлд нь авч үздэг. Байгалийн ухааны хичээлийн тестүүд нь зарим нэг шинэчилэн сайжруулах шаардлагатай хэдий ч, явцын шалгалтанд компьютерийн тест ашиглах нь уламжлалт аргатай харьцуулахад оюутнуудын мэдлэгийг бодитой үнэлэхэд илүүтэй тусалдаг байна.