Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн үйл ажиллагааг сэдэлжүүлэх онцлог

Илтгэсэн хурлын нэр: багшийн сургууль математизийн тэнхим

Илтгэгч:  Ч.Цогтбаяр

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2016-01-20

Илтгэлийн хураангуй:

 Аливаа хүн мэргэжлээ ухамсарлан сонгоход нийгмийн үнэт зүйлс ихээхэн нөлөөлдөг. Хүн нийгэмд идэвхитэй байхад дараахь хүчин зүйл нөлөөлнө. Өөрийн сонирхол, хэрэгцээ, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил, амьдралынх нь хэв маяг, зуршил мөн түүнчлэн нийгмийн тогтолцоо, биеэ авч явах соёл, дүрэм журам, амьдралын зорилго, үнэ цэнэ, өөрөөр хэлбэл хүний танин мэдэхүйн цар хүрээ. Ер нь, мэргэжлийн үйл ажиллагааг гол өдөөгч нь мэдээж хэрэгцээ юм. Гэхдээ мэргэжил сонгох сэдэл, үйл ажиллагаанд оролцох сэдэл гэдэг нь ялгаатай зүйл юм. Мэрэгжил сонгох сэдэл нь тухайн хүний чадвар, сонирхол, үнэт зүйлтэй нь шууд холбоотой бөгөөд суралцах явцад нь өөрчлөгдөж байдаг онцлогтой.

Харин мэргэжлийн үйл ажиллагаанд оролцох сэдэл нь тухайн хүний байгаа байдлаас нь эрс өөр. Иймд мэргэжлийн хувьд тухайн хүн нийцэх эсэхийг тодорхойлохдоо ямар хэрэгцээ, тухайн хүнийг сэдэлжүүлж байгаад анхаарахаас илүү зорилгодоо хүрэх тэмүүлэл нь яаж үүссэнийг мэдэх хэрэгтэй. Чухамдаа ийм сэдлийн нэг нь эцэг эх, найз нөхөд, багш нараасаа урамын үг сонсох гэж тэмүүлдэг амжилтын мотиваци юм гэж Ковалев В.И. үзэж байна.

Харин их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг мэргэжлээр нь сэдэлжүүлнэ гэдэг нь ирээдүйнхээ мэргэжлийн ажлаа судлахад нь сэдэлжүүлж, чиглүүлж өгөх цогц үйл явц, хүчин зүйлийг хэлж байгаа юм. Мэргэжлийн энэхүү сэдэл нь хүний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх гол хүчин зүйл юм. Учир нь уг сэдлийг өндөр түвшинд өрнүүлж чадсанаар л зөвхөн хүний соёл, мэргэжлийн боловсрол нь цаашид үр бүтээлтэй хөгждөг.

Оюутны сурлагын амжилт нь зөвхөн тухайн хүний төрөлхийн чадвараас тө

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #сэдэлжүүлэх #мэргэжлийн ур чадвар

Хавсаргасан файл:

orchuulga.doc;


Илтгэл нэмсэн: Ч.Цогтбаяр