ОХУ-д сургуулийн сэтгэл зүйн алба үүссэн түүхээс
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн НУС-тай хамтарсан ЭШХ
Илтгэгч:  Г.Батцэнгэл
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-02-11
Илтгэлийн хураангуй: “Школный психолог” 2011 декабрь стр.4-7 Марина Степанова кандитат психологических наук “ К истории создания школьной
психологической службы” Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Марина Степанова энэхүү өгүүлэлдээ ОХУ-д сургуулийн сэтгэл зүйч хэзээнээс ажиллаж
эхэлсэн талаар бичсэн байна. ОХУ-д хэзээнээс сургуулийн сэтгэл зүйч ажиллаж
эхэлсэн талаар өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн хариултыг авч болно. Сургуульд
дөнгөж ирээд ажиллаж байгаа мэргэжилтэн сургуулийн сэтгэл зүйн алба үүсээд
даруй 20 гаруй жил, өөрөөр хэлбэл тэднийг дунд сургуульд сурч байхад л сэтгэл
зүйч ажиллаж байсан гэж бахархалтайгаар хариулж байхад, түүнээс арай ахмад
үеийнхэн нилээд болгоомжилсон байдлаар ердөө л 20гаруй жил буюу хөгжлийнхөө өөрийгөө
тодорхойлж тогтворжих үе дээрээ явж байна гэж хариулж байх жишээтэй. Гэхдээ
дунд үеийн сэтгэл зүйч нар 1980-аад оны эхэн үед / одоо бол өнгөрсөн зууны үе /
“Вопросы психологии” сэтгүүлийн хуудаснаа сургуулийн сэтгэл зүйн албыг
байгуулах талаархи асуудлыг хэлэлцэж байсныг мэдээж санаж байгаа. Сэтгүүлийн бүхэл бүтэн 2 дугаар дамнасан энэхүү
хэлэлцүүлгэнд сурган, хүүхдийн сэтгэл судлалын салбар
дахь олон судалгааны ажлын зохиогчид,
тэргүүлэх зэргийн эрдэмтэд оролцож, энэ эхлэлийн бодит шаардлага, чухлын талаар
дүгнэлтийг хийж байсан.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #сэтгэл зүйн алба #Л.С.Выготский #хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдХавсаргасан файл:
Сургуулийн сэтгэл зүйн алба үүссэн түүхээс.docx;