Нэвтрэх хэсэг Нэвтрэх
“Аэробик гимнастикийн “коссак” үсрэлтийн үеийн техникийн биомеханик дүн шинжилгээ”

Илтгэсэн хурлын нэр: Нийслэлд биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Илтгэгч:  Б.Номин

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2012-12-20

Илтгэлийн хураангуй:

Дээш үсрэлтийг спортын олон төрөлд хурд-хүчний чанарыг тодорхойлох сорилын хэлбэрээр ашиглаж тамирчдын үсрэлтийн өндрийн хэмжээгээр тэсрэх хүчнийг тодорхойлдог. Аэробик гимнастикийн зохиомжит дасгал дахь техник элементүүдийг хөгжмийн аянд өндөр эрчимтэй хийгдэх хөдөлгөөнүүдтэй хослуулан гүйцэтгэхэд тамирчнаас тэсрэх хүчийг хамгийн их шаарддаг онцлогтой. Аэробик гимнастикийн “коссак” үсрэлтийн түлхэлтийн үеийн техникт биомеханик дүн шинжилгээ хийх зорилготой. Судалгаагаар манай аэробик гимнастикчдын “коссак” үсрэлтийн түлхэлтийн үед зарцуулсан хугацаа их байгаа нь шагай, өвдөгний, түнхний үенд үүссэн өнцөгийн хэмжээ бага байгаатай нь холбоотой ба энэ нь үсрэлтийн өндөрт сөрөг нөлөө үзүүлж байна.