Монголын эртний бичгийн уран зохиол дахь зөгнөлт санааны уламжлал
Илтгэсэн хурлын нэр: ОХУын Өвөрбайгалийн хязгаарын Агын буриадын тойрог, Агинский дацан “Дэчен Лхундублинг”, Администрация Агинского Бурятского округа, Агинская Буддийская академия, Забайкальский государственный гуманитарно-педагогический университет им. Н.Г.Чернышевского “Мир буддийской культуры: наследие и современность” Материалы III Международного симпозиума 3-5 ноября 2010 г. 78-85 ст.
Илтгэгч:  М.Одмандах
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2010-11-03
Илтгэлийн хураангуй: Орчин үед аливаа зүйлийн тухай судлан үзэхдээ түүний уг язгуур, гарал үүслийн талаас нь мөшгин хөөж, түүнээс улбаалан эдүгээ цагийн мөн чанарыг хөөн тайлах аргыг нэлээд өргөн хэрэглэж байгаа юм. Энэ нь ямар нэгэн шинэ зүйл нь зайлшгүй уламжлалаас хамаатай, шүтэлцээтэй байж, зүйрлэвээс үндэсгүй мод гэж байдаггүйн адил уламжлалгүй зүйл нэгээхэн ч үгүй гэдгийн нотолгоо юм. Тиймээс зөгнөлт зохиолын тухай судлан авч үзэхдээ аман болон бичгийн уран зохиол дахь уламжлалт сэтгэлгээ, дүр дүрслэлийн тухай шүүрдэн үзэхгүйгээр иж бүрэн судалгаа болж хараахан үл чадах тул энэ талаар тусгайлан судлах оролдлого хийж, энэ удаагийн илтгэлээр зөвхөн бичгийн уран зохиол дахь уран сэтгэмж, зөгнөлт санаа нь буддын шашны үзэл санаатай хэрхэн уялдсан байгааг тодруулах гэж зорьсон болно.