“Онлайн сургалтын онол арга зүйн судалгаа”
Илтгэсэн хурлын нэр: МУБИС, КМТС, ЭШБ №6
Илтгэгч:  Ц.Гэрэлтуяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-24
Илтгэлийн хураангуй: Боловсролын хөтөлбөрийн орчин нь мэдээлэл байдаг учраас боловсролын салбарт интернэт чухал ач холбогдолтой хүчирхэг хэрэгсэл болж байна. Мэдээллийн технологийг сургалтад хэрэглэх боловсролын процессийн үндэс нь оюутны мэдээллийн технологи хэрэглэх чадвар, зорилго, бие даасан цагийн хуваариар суралцаж, багштай харилцах боломжтойгоор онлайн хичээл нь давуу талтай.
Сайн боловсруулагдсан онлайн хичээл нь оюутнуудад сургалтын процесст идэвхтэй оролцох боломж олгож, эргэх холбоо үүсгэж, сурах нөхцөл байдлыг хөнгөвчлөдөг бол муу төлөвлөгдөж боловсруулагдсан онлайн хичээл нь уян хатан биш, уламжлалт сургалтын хамгийн муу заагдсан хичээл мэт болдог байна. Иймд онлайн сургалт зохион байгуулахад сургалтын ямар хэрэглэгдэхүүн хэрэглэх, ямар заах арга зүй ашиглах, хэрэглэгдэхүүн нь заах арга зүйтэй хэрхэн уялдаж түүнд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг судлах шаардлага гарч байна.
Илтгэлийн төрөл: Үзүүлэн илтгэл (Poster)
Түлхүүр үг:
#онлайн сургалт