Чулуун зэвсгийн үеийн хадны зургийн үечлэлд хийсэн судалгаа
Илтгэсэн хурлын нэр: Багш нарийн эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Э.Батчимэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-18
Илтгэлийн хураангуй:
Балар эртний хүн амьдарч байсан газар нутагт өөрсдийн
ахуй амьдралын онцлогийг хад чулуунд сийлж, зосон будгаар зурж үлдээсэн нь
өнөөгийн бидэнд чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн хөгжлийн түүхийг тэр үеийн
зураачдын бүтээлээс мэдэж болохоор байна. Профессор Д.Цэвээндорж чулуун зэвсгийн үеийг дотор нь “Доод
палеолит МЭӨ 800000-100000 жил, Дунд палеолит МЭӨ100000-40000 жил, Дээд
палеолит МЭӨ 40000-15000 жилийг хамардаг”(Ц.Ядамжав. УБ., 2013) гэж үзжээ. Дээд палеолитийг дотор нь
хуучин чулуун зэвсэг буюу “Мезолит”, шинэ чулуун зэвсэг буюу “Неолит” гэж
ангилдаг ч зарим эх сурвалж дээр зөрүүтэй байгааг авч үзээд балар эрт цагийн
хадны зураг дүрслэлийн цаг хугацааны үечлэлийг судлан үзэж өөрийн дүгнэлтийг
дэвшүүлэхийг зорилоо.