МТ-ийн сургалтад тогвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгах нь
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ОУЭШХ
Илтгэгч:  Д. Эрдэнэтуяа
Хамтран илтгэгч: [Д.Батзаяа:K.NS08]
Илтгэсэн огноо: 2016-05-20
Илтгэлийн хураангуй: Мэдээлэл харилцаа
холбоо, технологийн гэгдэж буй энэхүү эрин зуунд хүний хэрэгцээг дагаад нийгэм,
эдийн засаг, техник технологи хөгжлийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Гэвч
аливаа зүйл ямагт хоёр талтай байдгийн адилаар технологийн өндөр хөгжлийн ард ажилгүйдэл,
ядуурал, доройтол, өлсгөлөн, авилгал, агаар ус, хөрсний бохирдол,экологийн
тэнцвэрт бус байдал зэрэг сөрөг үзэгдлүүд дэлхийн олон оронд яаралтай
шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг болоод байна. Мөн хүн төрлөхтний
амьдралд олон сөрөг үр дагаварыг авчирч байна. Нүүдлийн соёл иргэншлийн нэг
томоохон асуудал нь хүнээр хүн хийх, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх
юм. Аливаа нийгэм, соёл иргэншил, түүх, өв уламжлал оршин тогтнох, түүгээр ч үл
барам хэрхэн ямар замаар хөгжих, ирээдүйд юунд хүрэх нь хүний хүчин зүйлсээс
ихээхэн хамааралтай байдаг. Иймд дээрх асуудлыг
шийдвэрлэх нэгэн гарц болсон тогтвортой хөгжлийн боловсролыг нийтийн хүртээл
болгох, тогтвортой хөгжлийн боловсрол бүхий иргэнийг бэлтгэх нь нэн чухал
асуудал болоод байна. Тогтвортой
хөгжлийн боловсролын төсөл хөтөлбөрүүд Монголд ихээхэн зохион
байгуулагдаж(Тогтвортой хөгжлийн боловсрол Монголд 2005, Бүх нийтийн тогтвортой
хөгжлийн боловсрол, үндэсний хөтөлбөр 2009-2019 г.м), хэрэгжиж байгаа боловч
өсвөр залуу үеийнхэн маань экологийн тэнцвэрт бус байдалд анхаарах, өөрийн
зүгээс хувь нэмрээ оруулах боломж хомс байгаа нь энэ талын судалгааны ажлыг
хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Энэ бүхнээс
үндэслэн тогтвортой хөгжлийн боловсролыг
онол, аргазүйн талаас нарийвчлан судалж,
нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж суралцагчдыг зөв
монгол хүн болгон төлөвшүүлэх арга замыг хайсан юм. Ингэхдээ мэдээллийн технологийн хичээлийн
жишээн дээр авч үзлээ.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #суралцагч #Багш #ээлжит хичээл