Нэвтрэх хэсэг Нэвтрэх
"ЦАГААН ТОЛГОЙН БАГШЛАХ ДАДЛАГЫН ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ" ТӨСЛИЙН ҮР ДҮНГЭЭС

Илтгэсэн хурлын нэр: "Сургалтын чанар-Боловсролын хөгжилд" сэдэвт сургуулийн эрдэм шинжилгээний хурал /2013/

Илтгэгч:  Б.Эрдэнэтуул

Хамтран илтгэгч: [С. Нэргүйцэцэг:99.MON030],[Д.Цэдэнпилмаа:99.MON140],[Б. Цэнджав:99.MON110],[Б. Мөнхтуяа:99.MON010]

Илтгэсэн огноо: 2013-04-24

Илтгэлийн хураангуй:

Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын эзэмшиж буй мэдлэгийг чадвар, дадал болгоход оюутны багшлах дадлага асар их үр нөлөөг үзүүлдэг. "Сурган хүмүүжүүлэх ажлын дадлага бол багш бэлтгэх сургалтын салшгүй нэг үндсэн хэсэг юм" гэж МУБИС -д мөрдөх дүрэм, журмын эмхтгэлд заасан байдаг. Үүнтэй уялдуулан, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Монгол хэл-Уран зохиолын тэнхимийн багш нар "Цагаан толгойн дадлагын үо өгөөжийг дээшлүүлэх нь" сэдэвт төсөл бичиж, амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү илтгэлд бид төслийн судалгааны үр дүнгийн талаар өгүүлсэн болно.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #үр өгөөж #үр дүн #оюутны багшлах дадлага #дүн шинжилгээ #оюутан-багш #судалгаа #Боловсролын чанар

Илтгэл нэмсэн: Б.Эрдэнэтуул