МХХТ-ийн цогц чадамжийг үнэлэх арга зүй, үр дүн
Илтгэсэн хурлын нэр: Монголын мэдээллийн технологи
Илтгэгч:  Б.Бадамсүрэн
Хамтран илтгэгч: [Л.Мөнхтуяа:M.MS04],[Ц.Гэрэлтуяа:09.DID070]
Илтгэсэн огноо: 2017-05-02
Илтгэлийн хураангуй: Мэдлэгт
суурилсан нийгэм нь суралцагчдаас асуудал шийдвэрлэх, багаар ажиллах,
мэдээлэлтэй ажиллах, харилцаа үүсгэх гэх мэт олон чадварыг шаардах болсон.
Аливаа сургалт нь суралцагчдад тодорхой мэдлэг, ур чадвар, төлөвшил, хандлагыг
бий болгох зорилготой байдаг тул сургалтын үйл ажиллагааны үр дүнд тэдэнд
тухайн цогц чадамж бий болсон байх ёстой. Иймд цогц чадамж нь ямар нэгэн
саланги үйл бус, бүхэллэг үйлийг гүйцэтгэх чадамж болох тул тухайлсан нийт
сургалтын үр дүнгээр тодорхойлогддог. МХХТ-ийг
сургалтад амжилттай хэрэглэх, шинэ технологийг шинэ арга зүйтэй хослуулах,
нийтэч, идэвхтэй анги хамт олныг бүрдүүлэх, хамтран сурч хамтран ажиллах,
тэдний оролцоо төвтэй сурахуйг дэмжих нь багшийн чадвараас хамаарна.
Технологийн боловсрол эзэмшиж, мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэдлэг бүтээх үйл явцыг
дэмжих, сурах орчныг сайжруулахын тулд техник технологи ашиглаж сурах, бүтээлч
байдлаа хөгжүүлэх зэрэг нь багш нарын эзэмшвэл зохих чадварт орно. ЮНЕСКО
байгууллагаас МХХТ-ийг сургалтад хэрэглэхэд багшийн эзэмшвэл зохих цогц
чадамжийг тодорхойлсон доорх баримт бичгүүдийг гаргасан. Үүнд: Бид энэхүү
илтгэлийн хүрээнд оюутнуудын МХХТ-ийн цогц чадамжийг үнэлж буй өнөөгийн байдал,
мөн багш бэлтгэх сургуулийн оюутнуудын МХХТ-ийн чадамжийг үнэлэх арга зүй,
түүний үр дүнгийн талаар авч үзсэн болно.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #оюутан #үнэлгээний арга #багш #цогц чадамж #үнэлгээ #МХХТ