Нэвтрэх хэсэг Нэвтрэх
СУРАГЧДЫН ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ЧАДВАР, ТҮҮНИЙГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

Илтгэсэн хурлын нэр: Сургалтын чанар - Боловсролын хөгжил

Илтгэгч:  Г.Дэлгэрмаа

Хамтран илтгэгч: [Б. Ариунзаяа :99.EDS090]

Илтгэсэн огноо: 2013-04-26

Илтгэлийн хураангуй:

21-р зуун  мэдээ мэдээллийн хурдтай байдал, техник технологийн хөгжил, боловсролын зорилго зэрэгтэй уялдуулан өөрийгөө илэрхийлэх чадвар сурах арга барил эзэмшүүлэх шаардлага бий болж байна. Өөрөөр хэлбэл “Загас барьж өгөх биш, загас яаж барих арга зааж өгөх”[1] гэсэн утгатай юм. ЕБС-ийн сургуульд сурагчдад сурах арга барилыг сайн олгож өгч чадвал их, дээд сургууль, коллежид амжилттай суралцах, цаашлаад ажилдаа амжилттай бүтээлч, идэвх санаачлагатай, чадварлаг байх боломжтой юм. Гэвч сурагчдын сурах арга барил нь ЕБС-д хангалттай төлөвшиж чадахгүй байна. Тэр дундаа сурах аргын ерөнхий нэг арга болох  өөрийн бодол санааг, уншиж мэдсэн зүйлээ илэрхийлэх чадвар буюу ярих чадвар  хангалтгүй байгааг судлан, асуудал дэвшүүлж байна.



[1] Ш.Ичинхорлоо. Сургах арга. УБ.,2012 он. 12 тал 

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #өөрийгөө илэрхийлэх чадвар #Хэл ярианы чадвар #Амжилттай суралцах

Илтгэл нэмсэн: Г.Дэлгэрмаа