Хүүхэд нэг бүрийн үйл ажиллагааг төлөвлөх нь
Илтгэсэн хурлын нэр: Монгол туургатан хүүхэд
Илтгэгч:  Б.Хонгорзул
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2015-01-01
Илтгэлийн хураангуй: 2013 оны БШУЯ-ны сайдын 2013.08.28 өдрийн А-327 тоот “СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого”-д хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхээр тусгасан нь СӨББ-ын багшийг бэлтгэх сургалтын агуулгад \сургалтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэлэх\ шинэчлэлт хийх нь цаг үеийн асуудал болон гарч ирсэн. Тиймээс хөгжингүй орнуудын СӨБ-ын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг харьцуулан судалж, цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний оновчтой хувилбарыг боловсруулах зорилгоор АНУ, Япон, ОХУ-ын цэцэрлэгийн хөтөлбөр, төлөвлөгөөний бүтэц, зохион байгуулалтыг харьцуулан судалсан болно.