ЛАМБУГАЙН НУЛИМС ӨГҮҮЛЭЛИЙН ФИЛОСОФИ АСУУДАЛ
Илтгэсэн хурлын нэр: "Соёлын орон зай ба мэргэжлийн театрын хагжил"
Илтгэгч:  М.Саранцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2011-10-12
Илтгэлийн хураангуй: “Олон талын боловсрол олж авсан хийгээд, эрдэм
шинжилгээний ажил хийж байсан. Түүнчлэн европын түүний дотор оросын утга
зохиолыг байнга сонирхдог байсан нь Нацагдоржийг феодалын монголын соёлын өвд
бодлоготой хянуур хандах хандлагыг нь тодорхойлов.”
гэж түүний үйл хэрэг, үзэл бодлоо илэрхийлсэн уран сайхны амьд цогц дүр бүхий
сэтгэл зүйн шинэ хэв маягыг нь дүгнэсэн байна. Түүнчлэн “К.Марксын «Капитал»
тэргүүн ботийн хэсгээс, Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирлаар Г.Е.Грумм
Гржимайлогийн бичсэн «Монголын түүх»-ээс Д.Нацагдорж орчуулалцан Марко Полын
жуулчлалын бичгийг Алберт Германы «Их хааны ордонд» гэсэн нэрээр товчлон
нийтэлснийг, мөн Д.Покотиловын «Мин улсын үеийн Дорнод монгол» гэдэг бичиг
хаант орос улсаас монголд элчин сууж байсан Кростовецийн германаар бичсэн
«Чингис хаанаас Зөвлөлт Бүгд Найрамдах Улс» хүртэл номын зарим бүлгийг герман,
орос хэлнээс тус тус хөрвүүлжээ. Энэ бүхэн нь Д.Нацагдорж олон талын эрдэм
мэдлэгтэй сэтгүүлч, түүхч, соён гэгээрүүлэгч, орчуулагч байсныг батлан харуулж
байна.”