Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй
Илтгэсэн хурлын нэр: "Шинэ зууны багшийн чадамж"
Илтгэгч:  Л.Цэрэннадмид
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-10
Илтгэлийн хураангуй:
“Хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэх арга зүй” МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхмийн багш Л. Цэрэннадмид Хураангуй : Хүүхэд бол аав,
ээж гэр бүлдээ амин эрдэнэ болсон голомт залгах үр хүүхэд нь байдаг бол улс
орны хувьд ирээдүйн хөгжлийн үндэс суурь нь болж байдаг. Аливаа улсын хөгжил
дэвшил, зогсонги байдал нь тухайн улсын залуусын хүмүүжил, боловсрол, хүсэл
эрмэлзэлтэй шууд холбоотой. Ирээдүйгээ бодсон улс орон нь зарцуулж байгаа цаг
хугацаа, энерги, хөрөнгө мөнгөнийхөө ихээхэн хэсгийг маргаашийн томчууд болох
хүүхдийн хүмүүжилд зарцуулдаг байх хэрэгтэй. Өөр зүйлд зориулсан хөрөнгө
оруулалт тухайн үеийнхээ хэрэгцээг хангадаг ч хүн төрөлхтний ирээдүйн төлөө
хийсэн хөрөнгө оруулалт хэзээ ч дуусашгүй оюуны ундраа, хөгжлийн түшиц болдог
талтай. Манай улс боловсролыг тэргүүлэх салбар болгосон орнуудын нэг бөгөөд
хүүхэд залуу үеийг сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ажлыг цогц үйл
ажиллагаагаар зохион байгуулахыг “Боловсролын ¿íäýñíèé
õºòºëáºð”-òºº тусган баталгаажуулсан билээ. Сургалтын
үйл ажиллагаа нь суралцагчдад мэдэхүй, бүтээхүй, оршихуй, нийгэмшихүйн цогц
чадамжийг төлөвшүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагддаг, ирээдүйн иргэдийн цогц
хөгжил төлөвшлийн гол суурийг сургууль, багш нар тавьдаг учраас бидэнд ихээхэн
үүрэг хариуцлага оногдож байгаа юм. Гэхдээ эцэг эх, оло Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ