Developing Intercultural ebook on Asian Local and Indigenous Knowledge System through Telecollaboration
Илтгэсэн хурлын нэр: 17th UNESCO-APEID International Conference "The Powerhouses of Education Teachers for the Future We Want"
Илтгэгч:  З.Баярчимэг
Хамтран илтгэгч: Rohizani Yakoob
Илтгэсэн огноо: 2014-10-30
Илтгэлийн хураангуй: Төсөл боловсруулж хэрэгжүүлэх аргаар сурах\сургах үйлийг өрнүүлэх нь орчин үеийн боловсролын үйлчилгээний зорилгод нийцэх эсэхийг монгол, малайз, майланд, филипин багш оюутнуудын хамтын ажиллагаан дээр тулгуурлан тодруулахад уг судалгаа чиглэгдэв.
2013-2014 оны хичээлийн жилд дээрх дөрвөн улсын багш бэлтгэх их, дээд сургуулийн багш, оюутнууд хамтран "E-Book on Local Knowledge" бичил төсөл боловсруулж, тодорхой сэдвийн хүрээнд тухайн үндэстний соёлыг тусгасан бэлтгэж, 3 удаагийн онлайн уулзалтаар оюутнууд харилцан презентаци тавьж санал бодлоо солицлсон юм. Улмаар эдгээр материалыг харьцуулж анализ хийснээр үндсэн дээр эдгээр улс үндэстний нийтлэг хийгээд онцлог шинжийг тодруулсан нь оюутан сурагчдын танин мэдэхүйн хүрээг тэлсэн үйл ажиллагаа болов. Гэхдээ энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр оюутнууд:
- судалгаа хийх арга барил (матергиал цуглуулж боловсруулах, анализ хийх, дүгнэлт гаргах)-д суралцсан,
- баг хамт олноор ажиллах (бусдын өмнө хүлээх хариуцлага, хувийн зохион байгуулалт)-ыг ойлгох,
- МХТ-ийг ашиглах (презентаци бэлтгэх, онлайн ярилцлага, уулзалтад оролцох болон зохион байгуулах),
- англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх,
- соёлын элементийн тусламжтай нийгэм, байгалийн ухааны онолын мэдлэгийнхээ хүрээг тэлсэн зэрэг ахиц гарсан байна.
Дээрх практик үйл ажиллагааны түвшин тус бүрт тандах, тодорхойлох судалгаа явуулж анализ хийсэн болно.
Илтгэлийн төрөл: Гадаадад зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #teachers for the future #education for intercultural understanding #local &indigenous knowledge #telecolaborationХавсаргасан файл: