Лекцийн хичээл дээр төхөөрөмж ашиглан явцын үнэлгээ өгөх нь
Илтгэсэн хурлын нэр: Архангайн Багшийн сургуулийн орчуулгын өгүүллийн ЭШХ
Илтгэгч:  Д.Нарантуяа
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2019-02-12
Илтгэлийн хураангуй: Лекцийн хичээлийг багшийн яриа
голлосон, оюутан суралцагчдын хувьд идэвхгүй гэж ихэнхдээ шүүмжилдэг. Хэдий
тийм боловч, уламжлалт лекцийн хэлбэрийг сайжруулахад “оюутны хариу үйлдлийн
тогтолцоо” (Student
Response System) гэх мэт тоон технологи ашиглаж
болно. Бид сэтгэл судлалын ангийн 1-р курсэд “Чанарын арга”-ын хичээлээр 5 удаагийн 2 цагийн лекцийн хичээлд хичээл тус бүр дээр 4-6
удаагийн багшийн хөндлөнгийн оролцоотой,
чиглүүлэх үүрэгтэй SRS ашиглан хичээл заасан. Багш хөндлөнгөөс оролцохдоо
оюутнуудаас судлагдахуунтай холбоотой асуулт асууж, оюутнууд байж болох
хариултын хувилбарыг бие биетэйгээ ярилцсаны үндсэн дээр эцсийн хариултыг бие
даан өгсөн. Оюутнуудын хариултыг багшийн бэлдсэн гистограмаар харуулна. Энэхүү
судалгаа нь оюутан өөрийн үнэлгээг дэмждэг явцын үнэлгээг хийж сураад, тухайн
үнэлгээ хэр тохирч байгааг илрүүлэх зорилготой. Судалгааны холимог аргын
загварчлалыг ашиглан нийт лекцийн хичээлийн эцэст (n1:
6, n2: 6, n3: 2), 3 “бодит
судалгаагаар” сүүлийн лекцийн хичээл дээр (n: 173), 3 фокус бүлгийн ярилцлагаар лекцийн хичээлийн дараа мэдээллийг нэгтгэсэн.
Бидний олж мэдсэнээр, ихэнх оюутнууд хөндлөнгийн оролцоотойгоор өөрийн үнэлгээг
дэмждэг явцын үнэлгээ авч сурсан нь харагдсан. Ялангуяа тухайн судлагдахууны
учир шалтгаан, түүний юу нь чухал болох, цаашид юуг анхаарах ёстой талаар
өөрийн ойлголт нь илүү сайжирч байсан. Хэдийгээр оюутнуудын 90% нь хөндлөнгийн оролцоотой явцын үнэлгээг хүлээж авах
чадвар нь сайжирсан гэсэн боловч тэдний дөнгөж хагасаас илүү нь бие биетэйгээ
ярилцах нь хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан. Энэ нь бие биетэйгээ ярилцахгүй,
эсвэл ярилцахдаа ярианы чанарт анхаарахгүй байснаас болсон гэж фокус бүлэг үзсэн
байна.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #Товчлуур #явцын үнэлгээ #оюутны хариу үйлдлийг тогтолцоо #үнэлгээ дүгнэлт #лекцийн хичээл #дээд боловсролХавсаргасан файл:
2016-17-Res-Tr.Art-Oyunaa,Naraa&Muugii-Translation.docx;
2016-17-Res-Tr.Art-Oyunaa,Naraa&Muugii-Original text.pdf;