Монголын нийгмийг үзэл сурталжуулах үйл явц түүний хэрэгжилт
Илтгэсэн хурлын нэр: Үзэл сурталжсан нийгэм дэх "Намын эсрэг бүлэг" гэх хэргийн толгойлогч Ц.Лоохууз
Илтгэгч:  Б.Баттөмөр
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-05-16
Илтгэлийн хураангуй: 1960-аад оноос дэлхийн социалист системийн орнууд, түүний дотор Монгол улсад нийгмийг үзэл сурталжуулах үйл явц эрчимжиж, чөлөөт сэтгэлгээг хязгаарлах, өөрийгөө илэрхийлэх боломжийг хаах явдал газар авчээ. Ийм цаг үед тухайн үеийн нийгэмд оршин буй дутагдал, төр засгийн удирдлагын талаар зоригтой шүүмжилсэн сэхээтнүүдийн нэг нь Ц.Лоохууз юм. Тэрээр тухайн үеийн эрх баригчдаас ажлын арга барилаа өөрчлөхийг шаардасанаараа намын эсрэг бүлэглэсэн явуулга үйлдсэн гэх хэрэгт буруутгагдан амьдралынхаа 25 жилийг цөллөгт өнгөрүүлсэн билээ.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #социализм #шинэ хүчин #Хөх дан #Ю.Цэдэнбал #коммунизм