Багшийн сургуульд элсэгчдийн математик боловсролын төвшин
Илтгэсэн хурлын нэр: Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам
Илтгэгч:  С.Батхуяг
Хамтран илтгэгч: [Д.Энхцэцэг:T.MS01],[Б.Хадбаатар:T.MS08]
Илтгэсэн огноо: 2016-01-15
Илтгэлийн хураангуй: Багшийн
сургууль нь бага ангийн багш бэлтгэж ирсээр 93 жилийг ардаа орхижээ. Бага
боловсролын багшийг бэлтгэж ирсэн түүхийг эргэн харахад 4-р анги, 7-р анги, 8-р
анги, 10-р анги, 12-р анги төгсөгчдөөс элсэлт авч иржээ. 90-ээд оны дунд үе
хүртэл ЕБС-ийн хамгийн шилдэг тэргүүний төгсөгчид багш мэргэжлийг сонгон элсдэг
байсан байна. 90-ээд оны дунд үеэс 2000-аад оны эхэн үед дээд боловсролын
тогтолцоо өөрчлөгдөж, олон хувийн сургуулиуд бий болж, гадаадад дээд боловсрол
эзэмших боломж бололцоо бүрдэж эхэлсэн, багш мэргэжлийг сонгох сурагчдын тоо цөөрсөн гэх мэт олон
шалтгаанаар Багшийн сургуульд элсэгчдийн чанар буурч ирсэн. Элсэгчдийн
элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундаж өссөн үзүүлэлттэй боловч бодит байдал
дээр элсэгчдийн математик боловсролын төвшин
санасан хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна.
Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ
Түлхүүр үг: #элсэлтийн ерөнхий шалгалт #түвшин тогтоох шалгалт #Багшийн сургуульд элсэгчид