Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Хүмүүнлэгийн ухааны сурах бичгийн хэл зүйн найруулгад хийсэн ажиглалт

Илтгэсэн хурлын нэр: “ЕБС-ийн сурах бичгийн хэл найруулгын асуудалд” Уб хот, Төрийн хэлний зөвлөл, Боловсролын хүрээлэн

Илтгэгч:  Л.Цэрэнчимэд

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2013-05-03

Илтгэлийн хураангуй:

Сурах бичиг нь  найруулгын төрлийн талаас эрдэм шинжилгээний найруулгад хамаарах хялбаршуулсан зохиол юм. Орчин үеийн соёл шинжлэх ухааны тодорхой мэдлэгийг суралцагчдад зориулж оновчтой тогтолцоогоор илтгэн бичсэн боловсролын хэвлэлийн үндсэн гол төрөл болох номыг сурах бичиг гэнэ[1] гэж тодорхойлсон байна.

1.    Бидний ажигласан сурах бичгийн хүрээнд нийт алдааны 90 орчим хувийг жинхэнэ нэрийн тооны зохицол, үйл үгийн хэвийн дагавар буруу хэрэглэсэн баримт эзэлж байгааг анхаарууштай байна. Үүнтэй холбоотой сурах бичигт мэргэжлийн хүн редактор хийхийн зэрэгцээ, хэлний талаас давхар хянадаг болбол энэ мэт алдаа гарахаас сэргийлэх боломж бүрдэнэ.



[1] Цэдэвсүрэн,Н., Сурах бичгийн онол аргазүйн шинэчлэлийн зарим асуудал, Уб., 2008,0104-р тал