"Сургуулийн орчин дахь сэтгэл зүйн дарамт"
Илтгэсэн хурлын нэр: "СӨБС-тай хамтарсан мэргэжлийн их семинар"
Илтгэгч:  Г.Батцэнгэл
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-01-17
Илтгэлийн хураангуй: Сургуулийн хүчирхийлэл яаж
илэрдэг вэ? Өнөөдрийн байдлаар сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл зөвхөн бодитоор оршихоос гадна хэмжээнийхээ хувьд улам бүр хүрээгээ тэлсээр байна. Хэрэг явдал зөвхөн хүүхдүүдийн бие биендээ
үзүүлдэг биеийн хүчихийлэлээр бус мөн сэтгэл зүйн дарамт, доромжлолоор илэрч
байна. Ихэнхидээ сурагчид өөрийн үе тэнгийнхнийхээ дунд илүү хэрцгийлэл
дарамттай тулгардаг. Хэрэв бага ангийн сурагчдын хувьд эд юмсыг нь нуух,
цүнхийг нь шидэх, бие биенээ хочилж шоолох зэргээр илэрдэг бол ахлах ангийн
сурагчдын хувьд хэн нэгнийг сонгож
зодох, хэвийн амжилттай суралцах боломжгүй болтол нь стресс үүсгэх, сэтгэл зүйн тааламжгүй нөхцлийг
бүрдүүлэх замаар сэтгэл санааны дарамт
доромжлол үзүүлэх зэргээр илэрдэг. Сургууль дахь сэтгэл зүйн хүчирхийллийг
нэлээд хүнд хэлбэр гэж үзэж болох талтай, учир нь энэ байдал нь гадна талаасаа
үгүй болох ч харин сэтгэл санааны дарамт
нь хүүхдийг дотроос нь идэж байдаг.
Дарамтанд өртсөн хүүхдүүдийг нэг ангийнхан нь байнга шоолж, доромжилдог учраас
тэрээр байх газраа олохгүй байдалд ордог. Багш нар хүүхдүүдийн зүгээс гаргаж
байгаа үйлдэл бүрт анхааруулга сануулга зааврыг байнга өгөхөөс залхаж улмаар
үүссэн нөхцөл байдлыг тэр хэвээр нь орхидог.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #сэтгэл зүйн дарамт #сургуулиййн орчинХавсаргасан файл:
tsengee_518@yahoo.com