Тогтвортой хөгжлийн боловсролыг англи хэлний хичээлээр олгох нь
Илтгэсэн хурлын нэр: тэнхмийн эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  Ц.Одсүрэн
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2014-04-11
Илтгэлийн хураангуй: Зорилго: Өсвөр үеийнхний зүрх сэтгэлд “Би өөрөө өв тэгш Монгол хүн” гэсэн ойлголтыг суулгаж өгөх бөгөөд суралцагч бүрийг ариун ёс суртахуунтай, байгаль дэлхийгээ хайрладаг хүн болж төлөвшүүлэх. Сэдвийн үндэслэл: Тогтвортой хөгжил бол хүний хөгжлийн асуудал бөгөөд бид бусдыг даган дууриах бус өөрөө өөрийгөө хүндэлж, хүмүүнлэг ёсыг эрхэмлэсэн монгол ёс суртахууныг боловсролоор дамжуулан хүргэх юм. Өнөө үед гадаад хэлийг эзэмших хэрэглээ нэн тэргүүнд тавигдаад байгаа бөгөөд энэхүү хэрэгцээнд тулгуурлан англи хэлний хичээлд ТХБ-ыг тусгах шаардлага бий болоод байгаа юм. Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголт: ТХБ нь бидний ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт бөгөөд суралцагчдад байгаль ахуйн хувьд сүйрэлгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгмийн хувьд шударга байх орчин, ардчиллын үнэт зүйл, соёлын олон талт байдлыг цогцлоон бүрдүүлэхэд идэвхтэй оролцох чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэхүү нэр томъёо нь 1980 оны үеэс агуулгын хувьд өргөжиж эхэлсэн ба өнөөг хүртэл судалж байна. 2005 онд ТХБ-ыг олгох 10 жилийн аяныг зарласан ба сургалтаар дамжуулан энэхүү боловсролыг олгох зорилгыг тавин ажиллаж байгаа хэдий ч байгаль, нийгэмд сөрөг үр дагаврууд гарсаар байна.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #баймж үйл үгс #хүрээлэн буй орчин #байгаль хамгаалах