“Сонгодог бүжгийн дасгалууд үсрэлтэнд нөлөөлөх нь”
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн БТС-ийн эрдэм шинжилгээний бага хурал
Илтгэгч:  Б.Номин
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-04-18
Илтгэлийн хураангуй: Сонгодог бүжгийн
хореографын дасгалуудыг гимнастикийн олон төрлүүдэд өргөн хэрэглэдэг. Сонгодог бүжгийн дасгалууд болох хореографын
дасгалууд дээш үсрэлтийн өндрийг сайжруулахад хэрхэн нөлөө үзүүлж буйг судлан
тогтоох зорилготой. Судалгаанд БТС-ын аэробик гимнастикийн СУЧДХ-д
2-4 жил хичээллэсэн 10 оюутан тамирчдыг хамруулан биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэлээр
хоерографын дасгалуудыг 2 сарын хугацаатай, нийт 17 цаг хийлгэсэн. Тус
туршилтын судалгааны үр дүнд шинжилгээ хийснээр дараах дүгнэлтийг хийсэн. Хореографын
дасгалуудыг зөв гүйцэтгэн, систем, дэс дараалалтай хийвэл аэробик гимнастикийн
тамирчдын дээш үсрэлтийн өндрийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.
Хоерографын дасгалуудыг аэробикийн биеийн ерөнхий хөгжлийн дасгалтай хослуулан хэрэглэвэл үсрэлтийн
өндрийг нэмэгдүүлэх бүрэн боломтой юм.