Спортын төрлийн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох асуудалд
Илтгэсэн хурлын нэр: Дэд профессор Д.Ганбатын нэрэмжти БТС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал
Илтгэгч:  С. Ганцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-23
Илтгэлийн хураангуй: Спортын сэтгүүлзүйн ангид ордог спортын төрлийн хичээлүүдэд агуулгын судалгаа явуулж, спортын сэтгүүлчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон спортын төрлүүдийг заахдаа тухайн спортын тоглолтын систем, шүүлтийн болон тоглолтын гол дүрмүүд, тоглолтын статистикийг хэрхэн унших, ашиглах аргазүй, дасгалжуулагч, тамирчдын талаарх хувийн болон амжилтын танилцуулга, оноо үнэлгээний систем, дохио зангаа, спортын нэр томьёог ашиглахад анхаарах зүйл зэрэг тоглолтыг мэдээллэх, сурвалжлах, тайлбарлахад зайлшгүй хэрэгцээт мэдлэг, чадваруудын технологийг түлхүү тусгах талаар авч үзсэн болно.
Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ
Түлхүүр үг: #Тоглолтын дүрэм журам #Тоглолтын систем