Баган ангийн 6-8 насны хүүхдийн эрүүл мэнд, чийрэгжилтийн түвшинг судлах нь
Илтгэсэн хурлын нэр: Архангай аймаг эрдэнэбулган сумын 1,2,3, 4-р сургууль биеийн тамирын багш нарт
Илтгэгч:  Ц. Сосорбарам
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2012-03-29
Илтгэлийн хураангуй:
Дэлхий нийтээр шинжлэх ухаан, технолгийн хөгжил асар
хурдацтай явагдаж байгаа өнөө үед түүнийг дагаад хүний оюун санаа, бие махбодь
өөрчлөгдөн хувиссаар байгаа нь бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ
шаардлагаас тодорхой байдаг. Ийнхүү хүний хэрэгцээ нэмэгдэх тусам байгалийн
тэнцвэрт байдал алдагдаж, дэлхийн дулаарал, агаарын бохирдол, байгалийн элдэв
гамшигт үзэгдэл нүүрлэх болсон нь дэлхийн хүн амын наслалт, амьдрах орчин, нөхцөл зэрэг олон
хүчин зүйлд сөргөөр нөлөөлж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллөөс гарах гол зүйлийн нэг нь
биеийн тамир спорт бөгөөд хүүхдийг багаас нь бие бялдар, эрүүл мэндийн зөв
хүмүүжилтэй, аливаа эрсдлийг даван туулах арга ухаанд сургах нь ирээдүйн иргэн
хүн төлөвшүүлэх үндсэн нөхцөл болж байна. Нөгөө талаар зургаан настай хүүхэд сургуульд суралцах
болсноор бага боловсролын бүтэц агуулга, арга зүйг боловсронгуй болгох
шаардлага урган гарсан. Иймээс сургуулийн бага насанд хүүхдийн эрүүл мэндийг
бэхжүүлж, бие бялдрын өсөлт, хөгжлийг зөв жолоодох хөгжүүлэх, хөдөлгөөний
хэрэгцээг хангахад онцгойлон анхаарах шаардлагатай болж байна.