БАГШИЙН МХТ-ИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ, НЭЭЛТТЭЙ БОЛОМЖ
Илтгэсэн хурлын нэр: “Шинэ зууны багшийн чадамж”
Илтгэгч: С.Эрхбаяр
Хамтран илтгэгч: [Ч.Долгоржав:09.NIS040],[Д.Норовсүрэн:09.PRG050]
Илтгэсэн огноо: 2014-05-08
Илтгэлийн хураангуй:
Өнөө үед багшийн хөгжлийн асуудалд түүний мэдээлэл харилцааны технологи (МХТ)-ийн мэдлэг чадварыг чухалчлан авч үзэх болсон. Иймээс тус өгүүлэлд өнөөгийн ЕБС-ийн багш нарын МХТ-ийн талаарх ойлголт, түүнийг ашиглах техник болон программ хангамжийн нөхцөл боломжийг судалгаагаар авч үзлээ. Судалгааны дүн дээр үндэслээд багш нарт МХТ-ийн сүүлийн үеийн, дэвшилтэт, өртөг зардал багатай, бодит хамтын ажиллагааг дэмжсэн, интернэтийн орчинд суурилсан боловсролын программ хангамжуудын багцыг ашиглах нээлттэй боломж байгааг тус илтгэл санал болгосон.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #Багшийн хөгжил #Мэдээлэл харилцааны технологи (МХТ) #үүлэн тооцоолол боловсролд #интернэт #үүлэн тооцоолол #Ерөнхий боловсролын сургууль
Илтгэл нэмсэн: С.Эрхбаяр