Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Баян нуурын археологийн дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь

Илтгэсэн хурлын нэр: Нүүдэлчдийн өв соёл сэдэвт хурал

Илтгэгч:  Ө.Амгалан

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2012-03-15

Илтгэлийн хураангуй:

Монгол орны нутагт хөрсөн дээр болон доор хадаглагдаж буй түүх, соёл, археологийн үнэт дурсгалууд нь өнөө болтол эртний түүхийг өгүүлэн байгаль дээр ил музей мэт гайхамшигт дүрслэлийг бий болгож байдаг. Эдгээр дурсгалууд нь Алтайн уулт системээс Дорнодын уудам тал нутаг, Байгал нуураас Говийн бүс хүртэл нүүдэлчдийн өлгий нутаг тархсан байдаг.

Хүн төрөлхтний түүхэнд бий болсон эдийн болон оюуны соёлын өвийг уламжлагдаж ирсэн хэлбэрээр нь биет ба биет бус соёлын өв хэмээн тодорхойлж материаллаг шинжийг агуулсан археологийн дурсгалууд бүхэлдээ биет өвд хамаардаг. 1972 онд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын ерөнхий бага хурлын XYII чуулганаар[1] “Соёлын өв” гэдэг ойлголтыг үл хөдлөх гэдэг утгаар нь гурав ангиласан. Үүнд: Хөшөө дурсгал (түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд нэрд гарсан уран барилга, уран баримал, археологийн олдвор, бичээс, агуй болон цогцолбор), Архитектурын чуулга (түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд нэрд гарсан салангид эсвэл нэгдмэл барилга байгууламж, уран барилгын цогцолбор), Дурсгалт газар (хүний болон хүн байгалийн хамтарсан бүтээлүүд, мөн түүх, угсаатан судлалын хувьд нэрд гарсан үнэт ач холбогдолтой археологи, түүхийн дурсгалт газрыг багтаасан бүс нутаг) гэсэн ангилал тогтоожээ[2].

Манай улсын хувьд түүх, соёл, археологийн өв дурсгалыг судлан шинжлэх ажил тэртээ 1889 оноос эхэлсэн гэж үздэг[3]. Тэр цагаас хойш 120 гаруй жилийн турш Орос, Финлянд, Унгар, Турк, Франц, Герман, Солонгос, Япон, Казакстан, Хятад зэрэг олон орны эрдэмтэд үндэсний археологичид хамтран түүх, соёл, угсаатны зүй, археологийн шинжлэх ухааны онол аргазүйн дагуу судалсаар иржээ[4].

2011 онд Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Ө.Амгалан