“Спортын сэтгүүлзүй мэргэшсэн салбар болох нь” онлайн лекц .
Илтгэсэн хурлын нэр: МУБИС-ийн "Спортын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх нь" цахим цуврал лекцийн хүрээнд
Илтгэгч:  С. Ганцэцэг
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2013-04-19
Илтгэлийн хураангуй: СПОРТЫН
СЭТГҮҮЛЗҮЙ МЭРГЭШСЭН САЛБАР БОЛОХ НЬ БТС-ийн Онол, аргазүйн тэнхимийн сэтгүүлзүйн багш, доктор С.Ганцэцэг Электрон хаяг: gantsetseg85@yahoo.com Хураангуй: Спортын сэтгүүлзүй (Sport^s journalism. Eng; Cпортивная журналистика Орос) нь мэргэшсэн салбар төдийгүй практик сэтгүүлзүйн нэг төрөл. Сэтгүүлзүйн шинжлэх ухаан
нь олон нийлмэл салбарын нэгдэл байдаг. Энэхүү нэгдлүүд нь спортын сэтгүүлзүй,
эрэн сурвалжлах сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүй, эдийн засгийн сэтгүүлзүй,
экологийн сэтгүүлзүй, фото сэтгүүлзүй зэргээр салбарлаад зогсохгүй сүүлийн үед
уул уурхайн, хууль цагдаагийн, хоол хүнсний, техник технологийн, цөмийн
энергийн, далд, ер бусын үзэгдлийн гэх зэргээр олон түмний анхаарлын төвд буй
асуудлаар нарийсан гүнзгийрч бичих хандлага давамгайлсаар байгаа юм. Сүүлийн
жилүүдэд спорт нь зах зээлийн эдийн засгийн нэг гол хэсэг /сегмент/ энгийнээр хэлбэл бизнес, ихэнх тохиолдолд
туйлын ашигтай бизнес болоод байгааг дэлхийн спортын мэргэжилтнүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ