Албан бус, насан туршийн боловсролын төвийн багшийн мэргэжлийн үйл ажиллагаа мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ.
Илтгэсэн хурлын нэр: Боловсролын чанар, үр дүн МУБИС-ийн 13 дэхь ОУЭШ-ний хурал
Илтгэгч:  Б.Хонгорзул
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2018-05-08
Илтгэлийн хураангуй: Монгол улсад
албан бус боловсролын салбар үүсч хөгжөөд 20 жилийн өнгөрч, өдгөө уг салбарт
нийт 26 бие даасан төв болон 326 салбар нэгжид нийт 452 багш, хүүхэд залуучууд,
иргэд олон нийтийн тасралтгүй боловсролыг дэмжих ажлыг хийж байна. Тэгвэл уг
боловсролын үйлчилгээ үзүүлж буй багшийн мэргэжлийн үйл ажиллагаа, тэдний
мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг илрүүлэх зорилгоор уг илтгэлийг бичлээ.
Илтгэлд нийслэл
болон орон нутгийн албан бус-насан туршийн боловсролын төвийн 80 багшийг
хамруулан багшийн бэлтгэл туршлага, сургалт болон багшлах орчин, багшлах арга
зүй ба дадлага туршлага, багшийн мэргэжлийн хөгжил, багшийн ерөнхий мэдээлэл
гэсэн 5 чиглэлээр асуулга боловсруулж судалгаа авч үр дүнг тусгасан. Судалгааны
асуулгаа АНУ-ын Насанд хүрэгчдийн боловсролын үндэсний төвөөс боловсруулсан “Насанд
хүрэгчдийн боловсролын төвийн багшийн мэргэжлийн хөгжлийн цогц судалгаа”-ны
асуулгад тулгуурлан өөрийн орны нөхцөл байдалд тохируулан боловсруулсан. Судалгааны үр
дүнд МУ-ын албан бус-насан туршийн боловсролын төвийн багшид насанд хүрэгчдийн
боловсролын үзэл баримтлал, чиг хандлага, насан туршийн боловсролын чиглэлийн
сургалтын агуулга (5), аргазүйгээр эхлэн болон давтан суралцах, мэргэших, мэргэжлээ дээшлүүлэх
хэрэгцээ шаардлага тулгамдсан асуудал болохыг илрүүллээ. Тухайлбал судалгаанд
оролцсон багш нарын тэн хагас нь насан туршийн боловсролын чиглэлээр агуулга, арга зүйн сургалт семинарт
хамрагдаж, ажилдаа шууд хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн бол суралцагчийг
идэвхжүүлэх арга, насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулахад шаардлагатай
мэдлэг эзэмших хүсэл хэрэгцээ гэсэн хариулт цөөнгүй байлаа.
Илтгэлийн төрөл: Дотоодод зохион байгуулагдсан олон улсын ЭШХ
Түлхүүр үг: #албан бус-насан туршийн боловсролын багш #насан туршийн боловсролын сургалтын 5 чиглэл #насан туршийн боловсрол #дүйцсэн хөтөлбөрийн сургалт #Албан бус боловсрол #албан бус-насан туршийн боловсролын төв #албан бус-насан туршийн боловсролын багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт.