“Аэробик гимнастикаар хичээллэгч оюутан тамирчдын бие бялдар ба ур чадварын түвшин”
Илтгэсэн хурлын нэр: Монголын Гимнастикийн Холбооны 50 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хурал
Илтгэгч:  Б.Номин
Хамтран илтгэгч:
Илтгэсэн огноо: 2011-11-01
Илтгэлийн хураангуй: Аэробик гимнастик нь гимнастикийн спортын гэр бүлийн нэгэн гишүүн бөгөөд харьцангуй богино хугацаанд хөгжиж буй нэгэн төрөл юм. Аэробикийн тэмцээний зохиомжит дасгалыг гүйцэтгэх явцад тамирчдаас биеийн ерөнхий хөгжилт, булчингийн хүч, хурд, тэсвэр, уян хатан, хөдөлгөөний эвсэл, авхаалж самбаа, тэнцвэр зэрэг шаардахаас гадна хосолмол чанарууд, биеийн тусгай хөгжилтийг дээд зэргээр шаарддаг. Аэробикээр хичээллэгч оюутан тамирчдын биеийн чанаруудын хөгжилтийг техник ур чадвартай нь харьцуулан судлах нь тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргахад чухал нөлөөтэй. Судалгаанд хамрагдсан тамирчид хот, улсын чанартай тэмцээнд оролцон эхний байруудад шалгарч байсан ба 90% нь 2-оос дээш жил хичээллэсэн, 10% нь 2 дахь жилдээ хичээллэгчид байлаа. Судалгаанаас харахад хөдөлгөөний чанарууд нь 0,96%-1,23%, ур чадварын түвшингийн үзүүлэлт нь 0,92%-,096% өссөн байна.